мэдээ мэдээлэл

Цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан нөхөх заавар

Цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан нөхөх зааврыг танилцуулж байна Тайланг нөхөхдөө 3-р багананд тухайн үзүүлэлтийн татвар төлөгчийн тоо, 4-р багананд тухайн үзүүлэлтийн мөнгөн дүнг оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.

  1.      Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого буюу 1-р мөрийн дүн.

                Энд тавигдах дүн нь 2-р мөр дээр 3-р мөрийг нэмж тодорхойлсон дүн байна.

1.1Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын нөхөн олговор, тэтгэвэр тэтгэмж тэдгээртэй адилтгах орлого (хоол, унааны хөнгөлөлт г.м) буюу 2-р мөрийн дүн.

                Энэ мөрийн дүн нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажиллагсдад олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл цалин, тэтгэмж, илүү цагийн хөлс, ур чадварын нэмэгдэл, зэрэг цолны нэмэгдэл, удаан жил ажилласны нэмэгдэл, амралт баяр ёслолын үед ажилласны нэмэгдэл, хээрийн болон хортой хүнд нөхцлийн нэмэгдэл, сар улирал жилийн ажлын үр дүнгийн шагнал зэрэг орлогыг энд тусгана. Уг орлогыг тооцохдоо тайлант хугацаанд хамаарах саруудын цалингийн тооцооны хүснэгтийн «олговол зохих цалин» дүнгүүдийг нэмж гаргана. Тайлант хугацаанд хамаарах саруудыг харуулбал:

                1-р улирлын тайлангийн хугацаанд: 1 – 3 сарын цалингийн хүснэгт;

                2-р улирлын тайлангийн хугацаанд: 1 – 6 сарын цалингийн хүснэгт;

                3-р улирлын тайлангийн хугацаанд: 1 – 9 сарын цалингийн хүснэгт;

                4-р улирлын тайлангийн хугацаанд: 1 -12 сарын цалингийн хүснэгт.

1.2. Үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого буюу 3-р мөрийн дүн.

 Энэ мөрийн дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна.

  1.     Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дүн буюу 4-р мөрийн дүн.

                Энэмөрийн дүн нь ажиллагсадын өөрөө бие даан төлөх эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажиллагсдад олговол зохих цалингийн дүн болон гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлсний дүнгээс хуулинд заасан хувиар тооцож ногдуулсан дүн байна.

  1.      Албан татвар ногдуулах орлогын дүн буюу 5-р мөрийн дүн

Энэмөрийн дүн нь 1-р мөрийн дүнгээс 4-р мөрийн дүнг хассан дүн байна.

  1.    Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах бусад орлогод ногдуулсан татвар буюу 6-р мөрийн дүн

                Энэмөрийн дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна.

  1.           Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг буюу 7-р мөрийн дүн.

                Энэмөрийн дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна.

  1.           Төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого буюу 8-р мөрийн дүн.

                Энэмөрийн дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна.

  1.           Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал буюу 9-р мөрийн дүн

                Энэмөрийн дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна.

  1.           Албан татвар нийт орлогын дүнбуюу 10-р мөрийн дүн

                Энэмөрийн дүн нь (5+6+7+8+9) мөрүүдийн дүнг нэмж тодорхойлсон дүн байна.

  1.           Ногдуулсан албан татварын дүн буюу 11-р мөрийн дүн

                Энэмөрийн дүн нь 10-р мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

10.а        Татварын хөнгөлөлт үзүүлсний дараа татвар ногдох иргэдийн тоо, хөнгөлөгдөх татварын дүн буюу 12-р мөрийн дүн.

                Энэмөрийн дүн нь цалингийн тооцооны хүснэгтийн албан татвараас хасаж тооцох хөнгөлөлтийн нийт дүн байна.

                Сар бүр тогтмол цалин авдаг татвар төлөгчийн хувьд сар бүрийн хөнгөлөгдөх татварын дүнг тооцохдоо сарын цалингийн /шатлалын хүснэгтийн Б багана/ албан татвар ногдуулах орлогын дүн нь хуульд заасан шатлалын алинд нь хамаарагдахаас шалтгаалж хөнгөлөгдөх татварыг /шатлалын хүснэгтийн Г багана/ сонгоно.

                Сар бүрийн гүйцэтгэлээр цалин авдаг татвар төлөгчийн хувьд жилийн хөнгөлөгдөх татварын дүнг шууд тооцоход хүндрэлтэй байх тул тухайн сарын цалингийн албан татвар ногдуулах орлогын дүн аль шатлалд хамаарч байгаагаас шалтгаалан хөнгөлөгдөх татварын дүнг /шатлалын хүснэгтийн Г багана/ сонгож тооцно. Харин жилийн эцэст нийт цалингийн хэмжээ нь аль шатлалд хамаарч байгааг тодорхойлон жилийн хөнгөлөгдөх татварын дүнтэй /шатлалын хүснэгтийн В багана/ тэнцүүлэн сүүлчийн сар, улирлын цалингийн тооцоонд тохируулга хийнэ.

д/д Цалингийн хэмжээ /жилийн/ Цалингийн хэмжээ /сарын/ Хөнгөлөгдөх татвар/жилийн/ Хөнгөлөгдөхтатвар /сарын/
А Б В Г
1 0-6,000,000.00 төгрөгхүртэл 0-500,000.00 төгрөгхүртэл 160,000.00 160,000.00/12
2 6,000,000.00-12,000,000.00 төгрөгхүртэл 500,001.00-1,000,000.00төгрөг хүртэл 140,000.00 140,000.00/12
3 12,000,000.00-18,000,000.00 төгрөгхүртэл 1,000,001.00-1,500,000.00 төгрөгхүртэл 120,000.00 120,000.00/12
4 18,000,000.00-24,000,000.00 төгрөгхүртэл 1,500,001.00-2,000,000.00 төгрөгхүртэл 100,000.00 100,000.00/12
5 24,000,000.00-30,000,000.00 төгрөгхүртэл 2,000,001.00-2,500,000.00 төгрөгхүртэл 80,000.00 80,000.00/12
6 30,000,000.00-36,000,000.00 төгрөгхүртэл 2,500,001.00-3,000,000.00 төгрөгхүртэл 60,000.00 60,000.00/12
7 36,000,000.00төгрөгөөс дээш 3,000,001.00 төгрөг батүүнээс дээш 0 0

 10.б Татварын хөнгөлөлт үзүүлсний дараа татвар ногдохгүй иргэдийн тоо, хөнгөлөгдсөн татварын дүн буюу 13-р мөрийн дүн.

Энэмөрийн дүн нь тайлант хугацаанд хамаарах хамгийн сүүлчийн сарын цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн сард хөнгөлөх татварыг хөнгөлсний дараа «суутгавал зохих татвар» ногдохгүй болж буй ажиллагсдын тоо,  тухайн ажиллагсдын татварын хөнгөлөлт үзүүлэхээс өмнөх ногдуулсан татварын дүнгүүдийн нийлбэр дүн байна.

  1.         Суутгавал зохих нийт татварын дүн буюу 14-р мөрийн дүн.

Энэмөрийн дүн нь 11-р мөрийн дүнгээс 12-р мөрийн дүнг хасаж тодорхойлсон дүн байна.

  1.         Шууд бус орлогын нийт дүн буюу 15-р мөрийн дүн.

Энэмөрийн дүн нь (16+24) мөрүүдийн дүнг нэмж тодорхойлсон дүн байна.

12.1 Татвар ногдох шууд бус орлогын нийт дүн буюу 16-р мөрийн дүн.

Энэмөрийн дүн нь (17+18+19+20+21+22+23) мөрүүдийн дүнг нэмж тодорхойлсон дүн байна.

12.1.1-12.1.7  17-р мөрөөс 23-р мөрүүдэд тавигдах дүн нь үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчлэх, түүнчлэн унааны мөнгийг бэлнээр олгох, орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, байрны хөлс, түлшний мөнгийг бэлнээр олгох, хоолны мөнгийг бэлнээр олгох, үзвэр үйлчилгээний олговор, ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлэх, ажил олгогчид, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр, арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон хүүгийн зөрүү, адилтгах бусад орлого байна.

12.2 Татвар ногдох орлогод хамаарахгүй шууд бус орлогын нийт дүн буюу 24-р мөрийн дүн.

Энэмөрийн дүн нь (25+26+27+28) мөрүүдийн дүнг нэмж тодорхойлсон дүн байна.

12.2.1-12.2.4  25-р мөрөөс 28-р мөрүүдэд тавигдах дүн нь тухайн ажлын байранд ажлын цагаар ажиллуулдаг цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан, суурин газраас алслагдсан ажлын байранд ажилладаг ажиллагсдыг амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчлэх, орон сууц худалдан авах барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү, эмчилгээний зардал байна,

  1. Шууд бус орлогод ногдуулсан татвар буюу 29-р мөрийн дүн

                Энэмөрийн дүн нь 16-р мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

  1. Нийт төлбөл зохих албан татварын дүн буюу 30-р мөрийн дүн

                Энэмөрийн дүн нь 14-р мөрийн дүндээр 29-р мөрийн дүнг нэмж тодорхойлсон дүн байна.

Татвар тооцоолол

                Урьд оны эцсийн тайлангийн илүү /Кт/, дутуу /Дт/ буюу 31-р мөрийн дүн

                Энэмөрийн дүн нь Суутгагчийн урьд оны тайлангаар илүү эсхүл дутуу суутгасан татварын тооцооллын дүн байна.

                Тайлант хугацааны төлбөл зохих татварын дүн /Дт/ (30)буюу 32-р мөрийн дүн

                Энэ мөрийн дүн нь тухайн тайлант хугацааны нийт төлбөл зохих татварын дүнд урьд оны илүү, дутуу төлөлтийг тооцоолсон дүн байна.

                Төсөвт шилжүүлсэн татварын дүн /Кт/буюу 33-р мөрийн дүн

                Энэмөрийн дүн нь тухайн тайлант хугацааны нийт төлбөл зохих татварын дүнд урьд оны илүү, дутуу төлөлтийг тооцож төсөвт шилжүллсэн тооцооллын дүн байна.

                Тайлангийн эцсийн илүү /Кт/, дутуу /Дт/ буюу 34-р мөрийн дүн

                Энэ мөрийн дүн нь тайлант жилийн эцсийн илүү, дутууг тооцоолсон дүн байна.

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл