мэдээ мэдээлэл

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар эхэллээ

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар өнөөдөр “Корпорэйт конвэйшн центр”-ийн “Seoul” танхимд 09:00 цагт эхэллээ. Зөвлөгөөнд ТЕГ-ын дарга Д.Занданбат, дэд дарга Б.Заяабал болон Нийслэл, дүүрэг, 21 аймгийн татварын албадын дарга нар оролцож байгаа юм.

Монголын Татварын албанаас энэ онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн удирдах ажилтны сургалт, семинарыг Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат нээж, үг хэллээ.

Үргэлжлүүлээд  2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 оны зорилт, цаашид анхаарах асуудал сэдвээр ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал илтгэл тавьсан юм.  Сургалт, семинарын эхний өдөр “Татварын хуулийн шинэчлэлт, гадаад хамтын ажиллагаа” сэдэвт илтгэлийг Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал, “Татвар төлөгчийн бүртгэл, тайлан боловсруулалт, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт илтгэлийг Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, “Татварын хяналт шалгалтад анхаарах зарим асуудал” сэдэвт илтгэлийг Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Баясгалан,  “Хяналт, шинжилгээ, үнэлгээ, цаашид баримтлах бодлого” сэдэвт илтгэлийг Дотоод аудитын газрын дарга Д.Сайханчулуун, “Татварын албаны эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхжаргал нар тус тус хэлэлцүүллээ.

Мөн  “Татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах зарим асуудал, татварын маргаан таслах зөвлөл, төрийн болон албаны нууцын асуудал” сэдэвт илтгэлийг Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Б.Болдбаатар, “Татварын албаны мэдээлэл, технологийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдэвт илтгэлийг Мэдээллийн технологи, статистикийн төвийн дарга Г.Батсайхан, “Татварын удирдлагын нэгдсэн системийн танилцуулга”-ыг Татварын удирдлагын нэгдсэн системийн төслийн менежер Я.Батжаргал, “Хүний нөөцийн цогц чадамж нь мэдлэг, ур чадвар, хандлагаас бүрдэнэ” сэдэвт илтгэлийг Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, “Татварын үйлчилгээг хүртээмжтэй болгох нь” сэдэвт илтгэлийг Татварын үйлчилгээний төвийн дарга Б.Ганболд, “Татварын хууль тогтоомж, мөрдөлтийг сегментээр удирдах нь” сэдэвт илтгэлийг Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын Татварын улсын ахлах байцаагч Г.Гансүх нар хэлэлцүүлэв.

Түүнчлэн энэ өдөр АМНАТ төлөгчийн бүртгэл, тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, албан татвар ногдуулах талаар Улсын төсөв, орлого хяналтын газрын дарга Н.Бямбаа танилцууллаа. Сургалт, семинарын эхний өдрийн төгсгөлд Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулсанаас гадна Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа “Ёс зүйн менежмент”-ийн талаар илтгэл тавилаа.

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар маргааш үргэлжлэх бөгөөд баасан гарагт Удирдах ажилтнууд нэгдсэн зөвлөгөөн хийж, ТЕГ-ын удирдлагууд харьяа татварын албадын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах юм.

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл