мэдээ мэдээлэл

Зохион бичлэг, гар зургийн уралдааны болзол

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж  орон даяар  зохион бичлэг, гар зургийн уралдааныг 2018 оны 04 дүгээр  сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг  хүртэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна.

Уралдаан нь ирээдүйн  татвар төлөгчдөд татварын  мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь татварын мөн чанар, нийгэм, эдийн засгийн ач  холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээний давуу талыг  илэрхийлсэн байхаас гадна  татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялгийг сурталчилсан агуулгатай байна.

Зохион бичлэг, гар зургийн  уралдааныг аймаг, дүүргийн татварын хэлтэс нутаг, дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна.

Тавигдах шаардлага:

Бичлэгийн хэмжээ:   А4 хэмжээтэй, 2-аас илүүгүй хуудсанд  багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичсэн байна./Фонд Arial, size 12, мөр хоорондын зай 1.5, хуудасны дээд доод талаас  2.5 см, баруун зүүн гар талаас 2.5 см зай авна./

Бүтээлийн хэмжээ:  40х60 хэмжээтэй ватум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна./Ватум цаасны дээд, доод талаас 5 см, баруун, зүүн талаас 5 см зай авна./

Шалгаруулах хугацаа:

  1. Аймаг, дүүргийн татварын газар, хэлтэс уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2018 оны05 дугаар сарын 03–ны дотор хүлээн авч шалгаруулан шилдэг 3зохион бичлэгийг файлаар /javzansuren.d@mta.gov.mn/ цахим хаягаар, гар зураг, зохион бичлэгийг эх хувилбарын хамт 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор Татварын ерөнхий газрын Татварын үйлчилгээний төвд ирүүлсэн байна. /Холбоо барих: ТҮТ-ийн ТУАБ Д.Жавзансүрэн Утас: 89110818/
  1. Татварын ерөнхий газрын ажлын хэсэг05 дугаар сарын 08-ны доторалбадаас ирүүлсэн бүтээлүүдийг  төрөл тус бүрээр  тавигдах шаардлагыг харгалзан шалгаруулна.

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг  “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд  2018 оны 05 дугаар  сарын 11-нд Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх танхимд гардуулна.

  1. Шагнал урамшуулал:

Зохион бичлэг

Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /250 000 төг/

Хоёрдугаар байр-2, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /200 000 төг/

Гуравдугаар байр-3, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /150 000 төг/

Тусгай байр-4, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /50 000 төг/

Гар зураг

Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /300 000 төг/

Хоёрдугаар байр-2, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /250 000 төг/

Гуравдугаар байр-3, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /200000 төг/

Тусгай байр-4, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /50 000 төг/

  1. Уралдаанд шалгарсан бүтээлийг  Татварын Ерөнхий газрын  “Ирээдүйн татвар төлөгчдийн бүтээлээс” үзэсгэлэнд байршуулж, сурталчилгааны материалд эх загвар болгон алдаршуулна.

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл