Зөвлөгөө

Зөвлөгөө №1

131313 тусгай дугаарт баримтаа илгээдэг иргэд хувь хүний хэрэглэгчийн мэдээлэлийг хэрхэн бүртгэх вэ?

131313 тусгай дугаарт баримтаа илгээдэг иргэд хувь хүний хэрэглэгчийн мэдээлэлийг хэрхэн бүртгэх вэ?

131313 утсанд баримтаа бүртгүүлдэг бол 131313-т ? тэмдэг мессежээр явуулаад нэвтрэх код, нууц үг авч ebarimt.mn сайтад хувь хүн нэвтрэх хэсэгт орж хэрэглэгчийн мэдээллээ зааврын дагуу оруулаарай

Ebarimt.mn системд шинэ хэрэглэгчээр бүртгүүлэхээр систем руу мэйл хаягаараа хүсэлт илгээсэн. Мэйл хаягт мэдээлэл ирэхгүй байна.

Худалдан авагч буюу иргэн та өөрийн хувийн цахим шуудангаараа ебаримтын системд бүртгүүлэх хүсэлт илгээнэ. Татварын нэгдсэн системээс таны бүртгүүлсэн цахим шууданд “Хэрэглэгчээр бүртгэж олгосон нэвтрэх код, нууц үг” ирнэ. Нэвтрэх болон нууц үгээрээ системдээ нэвтрэн орж өөрийн хувийн мэдээллийг бүртгэн хадгалж баталгаажуулна. Цаашид ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэхдээ хэрэглэгчийн нэвтрэх код, нууц үгээ ашиглаж нэвтэрч байх болно. Санамж: Хэрэв та YAHOO, HOT мэйл зэрэг цахим шуудан ашигладаг бол татварын цахим шуудангаас илгээсэн мэйл шууд таны мэйл хаяг руу очихгүй тодорхой хугацаагаар саатах учир та мэйл иртэл хүлээнэ үү. Та YAHOO и-мэйлээр бүртгүүлсэн бол SPAM-аа шалгаарай. SPAM болон INBOX-д и-мэйл ирээгүй бол Та ebarimt цахим системээс илгээгдэх и-мэйлийг drop тохиргоо буюу цахим системээс очсон и-мэйлийг харагдахгүй тохиргоо хийсэн байна. Энэ тохиолдолд таны и-мэйл хаягт хариу очихгүйг анхаарна уу.

Бараа худалдан авч хонжворт сугалаанд оролцсон. Тухайн барааны үнийн дүнгийн 40 хувийг төлж бараагаа ав гэх юм. Энэ ямар учиртай вэ?

Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.3-т заасан “төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр” заалтын дагуу таны хожсон барааны үнийн дүнгийн 40%-тай тэнцэх хэмжээний татвар ногдуулж, төсөвт төлнө.
Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл