Зөвлөгөө

Зөвлөгөө №2

Борлуулалтын орлого 50,0 сая төгрөгт хүрсэн, хэзээ НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх вэ?

Борлуулалтын орлого 50,0 сая төгрөгт хүрсэн, хэзээ НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх вэ?

НӨАТ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.

Импортоор хувь хүн хувийн хэрэгцээндээ зориулж худалдан авсан барааны НӨАТ-ыг буцаан олгох уу?

МУ-ын НӨАТ-ын хуулийн 15.3 “.Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно: 15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх; 15.3.2.худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх; 15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх; 15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх. шаардлагыг хангаагүй учир буцаан олгох боломжгүй” гэсэн заалтын шалгуурыг хангасан хувь хүний төлсөн НӨАТ-т урамшуулал тооцогдоно.

Компани байгуулах гэсэн юм тэмдэгтийн хураамж төл гээд байна хэдэн төгрөг төлөх ёстой вэ?

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 44 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө.
Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл