Зөвлөгөө

Зөвлөгөө №3

Компаниа өөр хүнд өгөх гэж байна. Нэг гишүүнтэй компани . Ямар баримт материал бүрдүүлэх вэ…

Компаниа өөр хүнд өгөх гэж байна. Нэг гишүүнтэй компани . Ямар баримт материал бүрдүүлэх вэ

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.“Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 23.3.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 23.3.2.эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр; 23.3.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт; 23.3.4.Иргэний хуульд заасан холбогдох гэрээ; 23.3.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.” 23 дугаар зүйлийн 23.4. “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана.” гэсэн зохицуулалттай ба уг заалтын дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлийн албанд хүсэлт өгч шилжүүлэлт хийлгэнэ. Харин компанийн хувьцаагаа худалдаж буй иргэн нь ХХОАТ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна: …8.1.4.хөрөнгө борлуулсны орлого;”, 14 дүгээр зүйлийн 14.1. “Хөрөнгө борлуулсны орлогод дараахь орлого хамаарна: …14.1.3.хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого.”, 20 дугаар зүйлийн 20.1. “Хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно: … 20.1.2.хувьцаа борлуулсны орлогын тухайд түүнийг борлуулсан үнээс уг хувьцааг худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр нь;”, 23 дугаар зүйлийн 23.1. “Энэ хуулийн 17-19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна.”, 27 дугаар зүйлийн 27.2. “Албан татвар төлөгч энэ хуулийн …14.1.3-т заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар, …тус тус албан татвар ногдуулан төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ.” гэж тус тус зааснаар татвар төлж тайлагнана.

Монгол улсын аж ахуйн нэгж нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн үйлчилгээ худалдан авсан тохиолдолд НӨАТ төлөх үү?

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5. “Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө: …13.5.10.эрүүл мэндийн үйлчилгээ;” гэсэн заалт нь “иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах” эрхийг хангахад зориулсан үйлчилгээ үзүүлэгч этгээдэд хамаарна. Харин эрүүл мэндийн үйлчилгээг нэг аж ахуйн нэгж нөгөө аж ахуйн нэгжид үзүүлэх боломжгүй

НӨАТ-ын падааныг цахимаар хэвлэн гаргаж байгаа тохиолдолд давхар цаасан падаан /хуучин/-ыг гараар бичих шаардлагатай юу?

МУ-ын НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13.”нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;” гэж хуульчилсан тул цаасан падааныг цахим падаан орлох ба хуулийн шинэчилсэн найруулга нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байна
Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл