мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ПРО БОНА 2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭНТИЙ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС ХАМТАРЧ АЖИЛЛАВ

Хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны болон хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг 2019 оны 05 дугаар сарын 01 ны өдөр зохион байгуулагдлаа.Уг өдөрлөгт манай хэлтэс хамтран ажиллаж татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн талаар авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, галт зэвсгийн албан татварын тухай хуулиудаар заавар зөвлөгөө өгч ажилалаа. Уг үйл ажиллагаанд нийт 39-н татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага манай татварын хэлтсээс хуулийн зөвлөгөө авлаа.

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл