мэдээ мэдээлэл

Татвар төлөгчдийн өдрүүд “Эко аялал”

Татвар төлөгчдийн өдрүүд-2019 #Татвар_хөгжлийн_үндэс Орон даяар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын “ Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан Хэнтий аймгийн Татварын Хэлтэс, МҮХАТ-ын Хэнтий салбар, Өндөрхаан телевиз, АОЭХ-ноос хамтран татвар төлөгч аж ахуй нэгж байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлагаа солилцох, танилцах, чөлөөлт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, татвар төлөхийн ач холбогдол, бизнес эрхлэгчид, Татварын албаны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Аймгийн Мөрөн сумын “ Хэнтий эко тур” жуулчны баазад Татвар хөгжлийн үндэс уриатайгаар “Эко аялал” тэмцээнийг Хэрлэн , Өлзийт , Мөрөн сумдуудын нийт 40 аж ахуй нэгж байгууллага оролцож амжилтай зохион байгууллаа. -Шүүгчээр: 1. АОЭХ-ны тэргүүн Т. Эрдэнэбаатар 2. Хөвчийн жонон ХХК-ны захирал Б. Дэлгэрмөрөн 3. Цэнэтрейд ХХК-ны захирал Ш. Ганбат Нэгдүгээр байр Х. Гантулга ахлагчтай “Эко аз” баг Хоёрдугаар байр Г. Баярцогт ахлагчтай “ Ногоон хөгжил “баг Гуравдугаар байр М. Мөнхнаран ахлагчтай “Эвийн хүч” баг Идэвхтэй оролцсон Татвар төлөгч та бүхэндээ талархал илэрхийлье

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл