мэдээ мэдээлэл

Татварын ерөнхий газрын “Татварын хяналт, шалгалт арга зүйн газар”-аас Нийслэлийн хэмжээнд найман нэрийн дэлгүүрт татварын хяналт шалгалт хийж, гарсан нийтлэг зөрчил дээр холбогдох сургалт, зєвлєгєє єгч, “ Татварын зєрчлєєс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Цаашид уг сургалтыг орон нутагт хийх чиглэл ирүүлсний дагуу Хэнтий аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Г.Баянзул, Г.Баярцогт нар Чингис хотод найман нэрийн дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөл бүхий 37 аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогч нарт 2019 оны 10 дугаар сарын 04-ний єдрийн 14 цагаас сургалтыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 195 тусгай зөвшөөрөл бүхий 8 нэрийн дэлгүүр бүртгэлтэй байдаг бөгөөд Чингис хотод 63 хүнсний дэлгүүр, 2 бөөний төв, 5 зоогийн газар, 15 баар ажилладаг. Тус сургалтаар ижил төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжид хийсэн хяналт шалгалтын нийтлэг зөрчлийг танилцуулж, цаашид татварын эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, асуултад хариуллаа. Мөн Орлогын тасгийн ТУБ Г.Ууганбаяр татвар төлөгчийн орлогын бүртгэл, нэхэмжлэл үүсгэх, цахим татвар төлөлт сэдвээр, ТТХТ-ын ТУАБ Д.Хэрлэнчимэг, ТУБ Г.Оюунчимэг нар татвар төлөгчийн бүртгэл, цахим тайлангийн системд ажиллах талаар сургалт явууллаа. Сургалтад идэвхитэй оролцсон татвар төлөгч та бүхэндээ баярлалаа

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл