мэдээ мэдээлэл

Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Г.Баянзул Чингис хотод найман нэрийн дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөл бүхий 20 аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогч нарт 2019 оны 10 дугаар сарын 30-ны єдрийн 10 цагаас сургалтыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 195 тусгай зөвшөөрөл бүхий 8 нэрийн дэлгүүр бүртгэлтэй байдаг бөгөөд Чингис хотод 63 хүнсний дэлгүүр, 2 бөөний төв, 5 зоогийн газар, 15 баар ажилладаг. Тус сургалтаар ижил төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжид хийсэн хяналт шалгалтын нийтлэг зөрчлийг танилцуулж, цаашид татварын эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, асуултад хариуллаа. Мөн Орлогын тасгийн ТУБ Г.Ууганбаяр татвар төлөгчийн орлогын бүртгэл, нэхэмжлэл үүсгэх, цахим татвар төлөлт сэдвээр, ТТХТ-ын ТУБ Г.Оюунчимэг нар татвар төлөгчийн бүртгэл, цахим тайлангийн системд ажиллах талаар сургалт явууллаа. Сургалтанд идэвхитэй оролцсон татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл