мэдээ мэдээлэл

Татвар төлөгчдийн анхааралд

2020 оны 1-р улирлын тайлан ирүүлэх тухай

2020 оны 1-р улирлын тайлан тушаах сүүлийн хугацаа 2020.04.20
Ирүүлбэл зохих тайлангийн төрөл:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 зааснаар өмнөх
татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6
тэрбум төгрөг ба түүнээс дээш бол жилд 4 удаа буюу
улирал бүр тайлан ирүүлнэ /өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл бол жилд 2 удаа буюу хагас жил, жилээр тайлагнана/
2. Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан
3. Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан
4. Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татварын тайлан
5. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан
6. 2020 оны 3-р сарын НӨАТ-ын тайлан /тайлан тушаах хугацаа 2020.04.10/

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл