Танилцуулга

Хэнтий аймгийн татварын хэлтэс нь 2018 онд нийтдээ 41 орон тоотой ажилласнаас татварын улсын ахлах байцаагч – 7, татварын улсын байцаагч – 24, татвар хураагч – 6 , үйлчилгээний ажилтан – 3 ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд татварын хууль тогтоомжуудыг татвар төлөгчдөд сурталчлах, үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах, татварын хууль тогтоомжуудын хэрэгжилтэнд хяналт тавих, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн зорилготойгоор ажиллаж байна.

Манай хэлтсийн бүтцийн нэгжүүд:

  • Татвар төлөгчтэй харилцах тасаг
  • Эрсдэл удирдлагын статистикийн тасаг
  • Татварын орлогын тасаг
  • Татварын хяналт шалгалтын тасаг

Манай Хэлтэст МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч – 2, Татварын итгэмжит зөвлөх – 1, Татварын зөвлөх – 8, Алтан гадас одон – 1, Хөдөлмөрийн хүндэт медаль – 2, Төрийн албаны тэргүүний ажилтан – 1,Сангийн яамны хүндэт – 10, Эдийн засгийн тэргүүний ажилтан – 5, Санхүү банкны тэргүүний ажилтан – 20, МУ-ын Сангийн яамны 100 жилийн ойн  хүндэт тэмдэг – 16, ҮТА-ны хүндэт тэмдэг – 17 байцаагч шагнагдсан байна.

Манай байгууллагын хамт олон ажил  үйлсээрээ Үндэсний Татварын албаны хэмжээнд ажил үйлсээрээ байнга манлайлж байсан бөгөөд 2009 онд улсын хэмжээнд 1-р байр эзэлж Татварын Ерөнхий газрын Өргөмжлөл 3.0 сая төгрөгөөр, 2010 онд улсын хэмжээнд 1-р байр эзэлж Татварын Ерөнхий газрын Өргөмжлөлөөр, 2011 онд Хэнтий аймгийн “Шилдэг төрийн байгууллага”-аар шалгарч Аймгийн засаг даргын Өргөмжлөлөөр 2015 онд Хэнтий аймгийн “Шилдэг төрийн байгууллага”-аар шалгарч Аймгийн засаг даргын Өргөмжлөлөөр, Үндэсний Татварын албаны хэмжээнд ажил үйлсээрээ бүсийн хэмжээнд 1-р байр тус тус шагнагдаж байсан билээ.