Мэндчилгээ

Хүндэт Хан Хэнтийчүүд, нийт татвар төлөгчид Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Орчин цагийн Татварын албан үүсгэн байгуулагдаад 26 жилийг ардаа үдэж, улс орон нутгийнхаа  төрийн их сан хөмрөгийг бүрдүүлэх  үйлсэд гар, сэтгэл нийлэн зүтгэж яваа гэдгээрээ манай хамт олон бахархадаг билээ.

Монголын Татварын алба нь “хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ Татварын алба, Татвар төлөгч шударгаар биелүүлэх тогтолцоог бүрдүүлэх” эрхэм зорилгынхоо хүрээнд  “Ил тод, нээлттэй, шуурхай үйлчилгээнд чиглэсэн орчин үеийн Татварын албыг хөгжүүлж, орлогоо бодитойгоор мэдүүлж, татвар төлөлтийг нэмэгдүүлэх ” алсын харааг  түүчээлэн, 2018 онд  “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч-Чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Бид цаашид татвар төлөгчийн сегментийн удирдлагыг боловсронгуй болгож, татварын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэн, татвар төлөгчдөд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй  хүргэнэ.

Мөн татварын хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгч иргэн, хуулийн этгээд, төрийн болон бусад байгууллагуудтай хуулийн хүрээнд, тэгш,  шударга, тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэн, татвар төлөгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг хүндэтгэн, итгэлийг хүлээн ажиллах болно.

Улс, аймаг, орон нутгийнхаа эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үндэс нь болж, ард иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангаж байдаг татвар төлөгч Та бүхний бизнесийн ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

Өнөөдөр төлсөн таны татвар маргаашийн сайн сайхныг бүтээж байдаг билээ.

Хэнтий аймгийн Татварын хэлтсийн дарга А.Гантөмөр