Татварын орлогын тасаг

Хэнтий аймгийн Татварын хэлтсийн Татварын Орлогын тасаг нь ТУАБайцаагч – 2, ТУБайцаагч – 20, Хураагч – 5 нийт – 27 албан хаагчтай. Нийт сумдын байцаагч нар харьяалагддаг, Бор-Өндөр суманд харьяа тасагтай ажилладаг.

Тасгийн үндсэн чиг үүрэг:

  • Улс, орон нутгийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулах, үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, батлагдсан төсвийн орлогын төлөвлөгөөний сар, улирлын хуваарь хийх, хүргүүлэх, татварын орлогын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, холбогдох мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж удирдлагыг цаг үеийн шуурхай мэдээллээр хангах;
  • Татвар хураах, өр барагдуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай тохиолдолд төрийн болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, нэгдсэн арга хэмжээ хамтран зохион байгуулах;
  • Татварын тайлан, татварын улсын байцаагчийн актаар баталгаажсан татварын өрийг хураан барагдуулах, татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги, хүү тооцох үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
  • Татвар хураах, өр барагдуулах чиглэлээр холбогдох тайлан, мэдээ, судалгааг татварын албаны хэмжээнд нэгтгэн гаргах, татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл, цаашдын чиг хандлага, татварын орлогын бүтэц, татвар, төлбөр, хураамжийн ногдуулалт, төлөлтийн судалгааг хийж хэлтсийн даргыг цаг үеийн үнэн, зөв, шуурхай мэдээллээр хангах;
  • Улс, орон нутгийн төсвийн татварын орлогыг холбогдох мэдээллийн санд бүртгэх, албан татварыг суутган тооцох, буцаан олгох ажлыг нэгдсэн бодлого мэргэжил, арга зүйгээр хангах, татварын орлогын бүртгэлд хяналт тавих, төрийн сан болон арилжааны банктай гэрээ байгуулах, татварын болон тусгай орлогын дансны орлого, зарлагын бүртгэлд хяналт тавих;