Мэдээ мэдээлэл

Норовлин сумын татварын улсын байцаагч П. Батгэрэл Шинээр бүртгүүлсэн татвар төлөгчдөд сургалт зохион байгууллаа. Сургалтаар цахим татварын мэдээллийн систем e-tax.mta.mn сайтад тайлан шивэх, миний мэдээлэл хэсгээр орж бүртгэлээ хэрхэн баталгаажуулах, татварын тайлан гаргах хуулийн хугацаа, цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ11/, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /ТТ02/ гийн маягт хэрхэн бөглөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем, Татварын өр төлөх, нэхэмжлэл, төлбөрийн даалгаврын дагуу албан татвар төлбөр хураамж төлөх, Татвар төлөгчдийн гаргадаг нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт хийж зөвлөгөө өглөө. Сургалтад хамрагдсан татвар төлөгчиддөө баярлалаа.

Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийх удирдамж”-ийн дагуу Тус аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн ажлын байранд нь биечлэн очиж шинэчилэн батлагдсан татварын хууль , Хог хаягдал тээвэрлэх зардал, үйлчилгээний хураамжийн хэмжээг танилцуулж, татвар тєлєгчийн бїртгэл, ҮХЭХАТ татвар төлөлт, татварын хамрагдалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилт болон И-баримтын системд холбогдсон эсэхийг газар дээр шалган заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Дэлгэрхаан сумын татварын улсын байцаагч Х.Гандулам тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуй нэгж байгууллагын ажлын байранд нь биечлэн очиж татвар төлөгчийн бүртгэл, ҮХЭХАТ, татвар төлөлт, татварын хамрагдалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилт болон И-баримтын системд холбогдсон эсэхийг газар дээр шалган заавар, зөвлөгөө өгч ажилалаа. Image may contain: 1 person, sitting, table and indoor

Хэнтий аймгийн Баянхутаг сумын татварын улсын байцаагч Н. Ганлхавга тус сумын Ерөнхий болвсролын сургуулийн багш ажилчдад Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, нэхэмжлэл үүсгэх, цахим татвар төлөлтийн талаар сургалт хийж заавар зөвлөгөө өгч ажилалаа.

Татвар тєлєгч нарт сургалт зохион байгуулалаа

Дархан сумын ТУБ С. Билгїїнбїївэй 3 дугаар багийн 52 иргэнд галт зэвсэгийн тухай хууль, газрын төлбөрийн тухай хууль , хог хаягдалын хураамж, и- баримтын талаар сургалт хийж зєвлєгєє єгч ажилалаа. Image may contain: 2 people, including Baigalia Munkhuu, indoor

Манай хамт олон Хэнтий аймгийн Хүндэтгэлийн хаалганы ногоон байгууламжинд мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын О.Тэнгис даргатай ажлын хэсэг 2019 оны 10 сарын 07,8-нд тус татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн үйл ажиллагааг шалган, заавар, зөвлөгөө өгч, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны шинэчлэл, цаашдын бодлого чиглэлийн талаар Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга О.Тэнгис мэдээлэл өгч, ажилалаа.

Нийт Аж ахуй нэгж байгууллагын анхааралд. Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS)-ийн нэвтрүүлэлттэй холбоотойгоор Татварын албанаас нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг шинээр нэвтрүүлж байгаатай холбогдуулан Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийн талаарх сургалтандаа Аж ахуй нэгж байгууллагын дарга,захирал, нягтлан бодогч нарыг урьж байна. Сургалт: 2019оны 10 -р сарын 16-ны 10:00 цагт Татварын Хэлтсийн 3 давхарт сургалтын танхимд

Татварын хэлтсийн даргын 2019.10.04-ний өдрийн “Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийх удирдамж”-ийн дагуу Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн ажлын байранд Шинэчилэн батлагдсан татварын хууль тогтоож, Хог хаягдал тээвэрлэх зардал, үйлчилгээний хураамжийн хэмжээг танилцуулж, НӨАТУС-ын төлбөрийн баримт олгож байгаа эсэх дээр хяналт тавьж ажиллаж байна